В.Путины айлчлалын үеэр баривчлагдсан иргэн Б.Тэгшжаргалаас ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзул уучлал гуйжээ

В.Путины айлчлалын үеэр баривчлагдсан иргэн Б.Тэгшжаргалаас ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзул уучлал гуйжээ

Өчигдөр /2024.09.03/ болсон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр түүнийг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлсэн зарим иргэдийг "тогтоосон хамгаалалын бүс"-ийг зөрчсөн гэх үндэслэлээр саатуулсан хэрэг явдал гарсан. 

Мөн тус айлчлалын үеэр "В.Путиныг эсэргүүцэж байна. Дайнаа зогсоо" хэмээсэн иргэн н.Тэгшжаргалыг цагдаа нар мөн түр саатуулсан байдаг. Тэгвэл өнөөдөр /2024.09.04/ н.Тэгшжаргал Сүхбаатарын талбайд суулт ярилцлагыг эхлүүлээд байсан юм. Харин өнөөдөр орой Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга Н.Мөнхзул Сүхбаатарын талбайд суулт хийж буй иргэн н.Тэгшжаргалтай уулзаж, цагдаагийн байгууллагын нэрийн өмнөөс албан ёсоор уучлал гуйсан байна. Энэ талаар Дэд дарга Н.Мөнхзул өөрийн твиттер хуудастаа, "09.03-нд зохион байгуулагдсан төрийн дээд хэмжээний айлчлалын хамгаалалтын үеэр иргэн Б.Тэгшжаргалын эрхийг зөрчсөн үйлдэлд ЦБ-ын зүгээс албан ёсоор уучлал гуйж байна. Дээрх хамгаалалтыг зохион байгуулсан удирдах албан тушаалтанд хариуцлага тооцохоор ажиллаж байгааг мэдэгдье" гэжээ.