УШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийн өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийн өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Харин түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.1 дэх заалтын дагуу олон нийтэд мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэг нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр томилогдож буй тул ийнхүү өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдсөн байна.