Улаанбаатарт олгох автомашины дугаарын дээд хязгаарыг 730 мянган байхаар тогтсон тул дугаар олголтыг түр зогсоожээ

Улаанбаатарт олгох автомашины дугаарын дээд хязгаарыг 730 мянган байхаар тогтсон тул дугаар олголтыг түр зогсоожээ

Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан “Түгжрэлийг багасгаж, гэр хорооллыг орон сууцжуулах” тухай хуулийн дагуу дагаж мөрдөх журмыг энэ оны хоёрдугаар сарын 08 /2024.02.08/-ны өдөр НИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, баталсан. 

Ингэснээр Ингэснээр "Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянган байхаар тогтоож, мөн нийтийн тээврээр зорчих төлбөр 200-500 төгрөг байсныг 1000 төгрөг болгон өсгөж, нийслэлд орон нутгийн дугаартай автомашин 48 цаг зорчихдоо 1000 төгрөг төлөх бол, 48 цагаас дээш хугацаанд Улаанбаатарт зорчих юм бол хоног тутамд 5000 төгрөг төлөхөөр болсон" юм.  Тэгвэл Тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд шилжүүлэх ажлыг хүлээлцэх хүрээнд Улаанбаатар хотод дугаар олголтыг өнөөдөр /2024.08.04/-өөс түр зогсоож байгаа ажээ.