В.Путины айлчлалын үеэр буутай явж байсан иргэдийг шалгаж байгаа бөгөөд ангийн буутай байсан гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

В.Путины айлчлалын үеэр буутай явж байсан иргэдийг шалгаж байгаа бөгөөд ангийн буутай байсан гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

ОХУ-ын ерөнхийлөгч айлчлалын үеэр Төв талбай орчимд холын тусгалтай, дурантай буутай явж байсан гадаадын иргэнийг саатуулан шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр "Туушин" зочид буудлын гадна галт зэвсэг мэт хайрцагтай зүйл авч авсан гадаад улсын иргэн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад гадаад улсын 2 иргэн 2024 оны 08 дугаар сард Монгол Улсад ан агнах зорилгоор ирж, хөдөө орон нутгаар яваад өнөөдөр байрлаж буй буудалдаа эргэн ирэх үед дуудлага мэдээлэл ирсэн даруйд шалгасан. Авч явж байсан гэх галт зэвсгийг шалгахад ангийн буу байсан бөгөөд тус үйлдлийг үргэлжлүүлэн шалгана" гэлээ.