В.Путины айлчлалыг эсэргүүцсэн иргэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хууль бусаар баривчлагдаад байгаа талаараа цахим хаягаараа дамжуулан мэдэгдээд байгаа билээ.
Тэгвэл тухайн иргэд нь зургуулаа саатуулагдаад байгаа аж. Тэднийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дөрвөн давхарт байлгаж байгаа бөгөөд ямар шалтгаанаар ийнхүү баривчилж авчирсан талаараа цагдаагийн алба хаагчид тэдэнд мэдээлэл өгөөгүй байна.