В.Путины айлчлалыг эсэргүүцсэн иргэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хууль бусаар баривчлагдаад байгаа талаараа мэдэгдлээ

В.Путины айлчлалыг эсэргүүцсэн иргэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хууль бусаар баривчлагдаад байгаа талаараа мэдэгдлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирээд байгаа билээ. Энэ нь түүний 2023 оноос хойш Ромын дүрэмд гарын үсэг зурсан, Украиныг эзлэн түрэмгийлэх үеэр В.Путиныг дайны гэмт хэрэгт сэжиглэн баривчлах тушаал гаргасан Олон улсын эрүүгийн шүүхийн харьяаллыг хүлээн зөвшөөрсөн улсад хийж буй анхны айлчлал юм.

Харин үүнийг манай улсын зарим иргэд эсэргүүцэж, тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байсан. Тэгвэл жагсаал зохион байгуулах гэж байсан зарим иргэдийг цагдаагийн байгууллагаас саатуулаад байгаа талаарх мэдээлэл байна. Тодруулбал, "no war" хөдөлгөөний гишүүн Б.Цацрал "Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хууль бусаар баривчлагдаад байна. Харин талбайд Оросын туг далбаатай хүмүүс үлдлээ" хэмээн цахим хуудаснаа бичжээ.