Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 01-ний өдрүүдэд) 38.561 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 376 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 142, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Өмчлөх эрхийн эсрэг 117, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, бусад 8 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 80.064 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 79.702 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 78.614 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1.088 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2.637, Танхайрах 120, Хүний биед халдах 337, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 205, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 74.788, бусад 1.615 зөрчил байна.