Согтуурсан үедээ манай улсад осол гаргаж, гудамжинд бие зассан ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе П.В.Петрунинг "дархан эрх"-тэй гэсэн тул шалгаж, хариуцлага тооцох боломжгүй болжээ

Согтуурсан үедээ манай улсад осол гаргаж, гудамжинд бие зассан ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе П.В.Петрунинг "дархан эрх"-тэй гэсэн тул шалгаж, хариуцлага тооцох боломжгүй болжээ

ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин нь өнгөрсөн наймдугаар сарын 07-ны /2024.08.07/ өдрийн 20:20 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүрэг Сансрын тойргийн орчимд ОХУ-ын Элчин сайдын яамны дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргаж, улмаар олон нийтийн газарт бие засах зэргээр зүй зохисгүй үйлдэл гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

ВИДЕО:

Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан бөгөөд П.В.Петрунинг Монгол Улсад эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтан эсэхийг тодруулахаар Гадаад харилцааны яаманд хандаад байсан юм. 

Тэгвэл Гадаад харилцааны яамнаас зам тээврийн осол гаргаж, зүй зохисгүй үйлдэл гаргасан ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунинг "Монгол Улсад эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтан мөн" гэж тодорхойлсон байна. Тиймээс хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас түүнийг шалгаж, хариуцлага тооцох боломжгүй болжээ. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад зам тээврийн осол гаргаж, олон нийтийн газар бие засах зэргээр зохисгүй үйлдэл гаргасан ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин нь эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтан тул ямар нэгэн хуулийн хариуцлага тооцох боломжгүй болсон байна. Харин ОХУ-ын ЭСЯ дипломат харилцааны үндсэн дээр дотооддоо дээрх албан тушаалтандаа хариуцлага тооцох боломжтой гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.