Бага насны хүүхдийн эд зүйлийг дээрэмдэх тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдэх болжээ.
Тодруулбал, Сонгонохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байсан бага насны хүүхдийг зүс үл таних 10 орчим хүүхэд нийлж зодоод, гар утас болон пүүзийг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл ЦЕГ-т бүртгэгджээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шатахуун түгээх газар орчимд “манай дүүг хүүхдүүд нийлж зодоод дээрэмдсэн” гэх дуудлагын ЦЕГ хүлээн авсан бөгөөд одоогийн байдлаар цагдаагийн байгууллага дээрх хоёр хэргийг шалгаж байна. Иймд эцэг эхчүүд хүүхдээ шөнө оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх, баталгаат камертай зам талбайгаар зорчуулахыг анхааруулж байна.