2019 оны тавдугаар сарын 14-ний өдөр Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдах хуулиудыг УИХ баталсан юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуулийн төсөлд хориг тавьсан. Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар баталсан Татварын багц хуулийн төсөлд хориг тавьснаар түүний тав дахь хориг болоод байсан юм.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг тус хоригийг хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн. Тэгвэл, Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Энэ тухайгаа “Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавих тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдсэн. Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл түүний энэхүү хоригт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудастаа “Нэг асуудалд хоёр хориг тавьж. Тэнэглэлд хязгаар үгүй гэж үнэн юм байна” гэж байр сууриа илэрхийлжээ.
ТЭРЭЭР:
Хориг хүлээж авахгүй гэсэн УИХ-ын шийдвэр болох тогтоолд хориг тавьжээ. Уг нь хоригийг хүлээж авахгүй гээд санал хураагаад шийдчихсэн, шийдвэрээ тогтоол болгоод гаргахаар нь хориг тавьчихжээ. 1 асуудалд 2 хориг тавьж. Тэнэглэлд хязгаар үгүй гэж үнэн юм байна даа.
— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) June 4, 2019