Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б /47 настай эрэгтэй/ нь хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн ноцтой хэрэг энэ оны хоёрдугаар сард /2024.02/ гарч, олныг цочирдуулж байсан билээ.
Тэгвэл тус хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч Д.Б-д бүх насаар нь хорих ял оноолоо.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, 20.7-2-т зааснаар найман жил, 10.1-2-2.1, 2.8 заалтад зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.