ВИДЕО: Дорнод аймгийн Халхгол суманд морь хүнийг хазаж хүнд гэмтэл учруулсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

ВИДЕО: Дорнод аймгийн Халхгол суманд морь хүнийг хазаж хүнд гэмтэл учруулсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

Дорнод аймгийн Халхгол сумд хул зүсмийн морь иргэн рүү дайрч, биед нь гэмтэл учруулсан тухай бичлэг бүхий мэдээлэл цацагдаж, олны анхаарлыг татаад байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн морь нь 47 настай эрэгтэйг хазаж, биед хүнд гэмтэл учруулсан тул хохирогч Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Уг хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дорнод аймгийн Халхгол сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт энэ оны наймдугаар сарын 29-ны орой 22:00 цагийн орчимд иргэн В-н хул зүсмийн морь тус сумын иргэнийг хазаж, биед нь гэмтэл учруулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Иймд тус морины эзэн В-г олж тогтоон Дорнод аймгийн цагдаагийн газар шалгаж байна" гэлээ.