Нэг ой 8 сартай хүүхдийг газар савж, хүнд гэмтээсэн этгээд дуудлагаар очсон цагдаагийн гарыг хутгаар зүсэж гэмтээжээ

Нэг ой 8 сартай хүүхдийг газар савж, хүнд гэмтээсэн этгээд дуудлагаар очсон цагдаагийн гарыг хутгаар зүсэж гэмтээжээ

Дагавар хүүгийнхээ ой 8 сартай хүүхдийг газар савж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг Өмнөговь аймагт гарчээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сумын иргэнээс “Манай хүүхдийг өвөө нь газар саваад унагаачихлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр буюу наймдугаар сарын 29-ны өдрийн оройн 20:00 цагийн үед ирүүлжээ. 

Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад "Тус аймгийн дугаар тоотод суух Б.Т /эрэгтэй 49 нас/ нь согтуурсан үедээ өөрийн дагавар хүүгийн хүүхэд болох /эрэгтэй 1 нас 8 сар/ хүүхдийг газар савж гэмтээсэн байжээ. Мөн дуудлагад очсон жижүүрийн цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гар хэсэгт хутгаар зүсэж, гэмтээсэн гэх хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж. Одоогийн байдлаар хохирогч хүүхэд тус сумын эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа, биеийн байдал хүнд байгаа юм байна. Харин цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хэвийн байгаа аж.