ШУУРХАЙ: Найрамдал зусланд амарч байсан хүүхдүүд хоолны хордлогод орсон гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Найрамдал зусланд амарч байсан хүүхдүүд хоолны хордлогод орсон гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амарч байсан Орчлон сургуулийн хүүхдүүд хоолны хордлогод орсон асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад "Манай хүүхэд Найрамдал зусланд амарч байгаад хоолны хордлогод орсон. Иймд уг асуудлыг Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Мөн холбогдох яаманд хандана" гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж.