Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ-Өргөө” хороолол дунд байрлах хүүхдийн тоглоомын талбайд өчигдөр /2024.08.28/ осол гарч, дөрвөн хүүхэд гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тухайн осолд өртсөн хүүхдүүдээс гурав нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол нэг хүүхэд нь анхны тусламж үйлчилгээ аваад гэртээ буцсан байдаг. Харин ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тээврийн хэрэгслийн жолоочийг саатуулаагүй, гадуур шалгаж байгаа юм байна.