Аймгийн арслан А.Отгонбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Аймгийн арслан А.Отгонбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Булган аймгийн Гурван булаг сумын харьяат, аймгийн арслан А.Отгонбаатарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, А.Отгонбаатар нь энэ сарын 20 /2024.08.20/-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ зодож гэмтээсэн байна. Улмаар хохирогч С цагдаагийн байгууллагад хандсанаар гэр бүлийн хүчирхийлэл нь ил болж, хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. А.Отгонбаатар нь удаа дараа эхнэртээ гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх мэдээлэл байна. Өдгөө тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.