Тоглоомын талбайд тоглож байсан 6-9 насны дөрвөн хүүхдүүдийг мөргөж гэмтээсэн осол Хан-Уул дүүрэгт гарлаа

Тоглоомын талбайд тоглож байсан 6-9 насны дөрвөн хүүхдүүдийг мөргөж гэмтээсэн осол Хан-Уул дүүрэгт гарлаа

Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч хүүхдийн тоглоомын талбай мөргөж, улмаар олон хүүхэд гэмтсэн зам тээврийн осол өнөөдөр гарчээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо "Шинэ өргөө" хорооллын хүүхдийн талбайг Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолооч Б гэгч нь дайрч, дөрвөн хүүхэд мөргөж гэмтээсэн байна. Энэ талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага өнөөдөр 13:12 цагт хүлээн авч шалгахад иргэн Б нь Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүүхдийн тоглоомын талбай руу орж тоглож байсан явган зорчигч 6-9 насны нийт 4 хүүхдүүдийг мөргөж гэмтээсэн байжээ. Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа аж.