Хувийн таксины жолооч ёс зүйгүй үйлдэл гаргаж, олон үйлчлүүлэгчийг хохироосон талаарх мэдээлэл цахим орчинд тархаж, олны дургүйцлийг төрүүлээд байгаа. Тодруулбал, ****УНЕ улсын дугаартай акуа маркийн автомашины жолооч үйлчлүүлэгчидтэй зүй бус харьцаж, улмаар айлган сүрдүүлж, биед нь халдаж байсан талаар иргэд мэдээлээд байгаа юм. Тэгвэл тус таксины жолоочтой холбоотой асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ‼️?
— Мичид (@michidjmss) August 27, 2024
Өчигдөр би орой найзуудтайгаа цэнгэлдэх орж тоглолт үзчихээд 1 цаг 40 минутын үед талбай дээрээс такси бариад 10-р хороолол явсан. Таксины жолооч дунд орчим насны ах нэг эгч урд суудалд суусан байв. 10-р хорооллын урд талын автобусны буудлаар баруун эргэж ордог… pic.twitter.com/i4uWQsBx6O