ШУУРХАЙ: БНХАУ-ын иргэнийг Монгол Улсад аялж явахад нь хүчиндэж, дээрэмдсэн этгээдийг олж тогтоон, яллагдагчаар татжээ

ШУУРХАЙ: БНХАУ-ын иргэнийг Монгол Улсад аялж явахад нь хүчиндэж, дээрэмдсэн этгээдийг олж тогтоон, яллагдагчаар татжээ

Монгол Улсад аялж яваад хүчиндүүлж, гар утас, 5000 юаниа дээрэмдүүлсэн хэмээн БНХАУ-ын иргэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн нь олны анхаарлыг татаад байгаа билээ. 

Тэгвэл уг асуудлыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас тодруулахад "БНХАУ-ын иргэн бусдад хүчиндүүлсэн талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан. Прокуророос гомдлын дагуу явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хянаж, цугларсан нотлох баримтуудыг үндэслэн иргэн Б.Г-д Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/, 17.2 дугаар зүйлийн 1 /Дээрэмдэх/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Одоо эрүүгийн хэрэгт тус сум дахь цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байна" гэлээ.