Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, ҮХЦ-ийн гишүүнээр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан дэвшүүлсэн саналыг 72.7 хувь дэмжлээ.
Харин өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар / ЗГХЭГ /-ын дэд даргын албан тушаалын төлөөх марфон МАН-ын нэр бүхий гишүүд дунд өрнөж байна.
Тухайлбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганбат, МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар, Барилга хот байгуулалтын яамны ТНБД С.Магнайсүрэн нар яригдаж байна.
Эдгээр хүмүүсээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганбат тус албан тушаалд томилогдож магадгүй байгаа ажээ.
Д.Ганбатыг ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоход Б.Баттөмөр гишүүн голлон нөлөөлсөн бөгөөд Ц.Нямдорж сайд тэргүүтэй Увсын фракцийн дэмжлэгтэйгээр уг албан тушаалд очсон гэгддэг. Энэ удаа ч түүнийг Ц.Нямдорж сайд ЗХГЭГ-ын дэд даргын албан тушаалд “зүтгүүлж” байгаа талаар хөришгний ард яригдаж байна.
МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатарын хувьд Үндэсний аудитын газрын дарга С.Хүрэлбаатарын оронд очих саналыг намын удирдлагууддаа өмнө нь тавьсан байдаг. Гэхдээ Д.Батбаатарын ажилласан жил, туршлага нь ЗХГЭГ-ын дэд даргаар томилогдоход дутагдаж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.