Согтуурсан үедээ манай улсад осол гаргаж, гудамжинд бие зассан ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе П.В.Петрунинг "дархан эрх"-тэй эсэхийг тодруулахаар ГХЯ-нд ханджээ

Согтуурсан үедээ манай улсад осол гаргаж, гудамжинд бие зассан ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе П.В.Петрунинг "дархан эрх"-тэй эсэхийг тодруулахаар ГХЯ-нд ханджээ

ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар олон нийтийн газарт бие засах зэргээр зүй зохисгүй үйлдэл гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

ВИДЕО: 

Тодруулбал, П.В.Петрунин нь энэ сарын 07-ны /2024.08.07/ өдрийн 20:20 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүрэг Сансрын тойргийн орчимд ОХУ-ын Элчин сайдын яамны дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар олон нийтийн газар бие засах зэргээр зохисгүй үйлдэл  гаргасан байдаг. Улмаар уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан юм. 

Тэгвэл уг хэрэгт холбоотойгоор хуулийн байгууллагаас Гадаад харилцааны яаманд хандсан гэх мэдээлэл байна.

Учир нь дээрх хэрэгт холбогдсон П.В.Петрунин гэгч нь ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташегаар ажилладаг бөгөөд тэрбээр Монгол Улсад эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтан байх магадлалтай байгаа аж. Тиймээс түүний эрх ямба, дархан эрхтэй эсэхийг тодруулахаар болжээ. Нөгөөтээгүүр, Монгол Улсад хэрэг зөрчилд нэр холбогдоод буй ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунинд тус улсын талаас арга хэмжээ авч, хариуцлага тооцоогүй байж магадгүй байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.