"Эрдэнэт үйлдвэр"-т тоног төхөөрөмж нийлүүлсэн ч угсарч өгөөгүй явсан ОХУ-ын 7 хуулийн этгээдийг шалгуулахаар тус улсын хуулийн байгууллагад ханджээ

"Эрдэнэт үйлдвэр"-т тоног төхөөрөмж нийлүүлсэн ч угсарч өгөөгүй явсан ОХУ-ын 7 хуулийн этгээдийг шалгуулахаар тус улсын хуулийн байгууллагад ханджээ

"Эрдэнэт үйлдвэр"-т нэгээс дээш жилийн насжилттай, он дамжсан, эзэн холбогдогч, хаяг тодорхойгүй, эрэн сурвалжилж байгаа, шүүх хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдээгүй, эзэн холбогдогч нь олдохгүй болсон гадаад болон дотоодын нийт 99 харилцагчид урьдчилж төлсөн 22.2 тэрбум төгрөгийн авлага найдваргүй болох эрсдэл үүссэн байна. 

Тухайлбал, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд болон ОХУ-д бүртгэлтэй 7 хуулийн этгээд нь 2007 онд Эрдэнэт үйлдвэртэй "Хуурай аргаар тоосго үйлдвэрлэх шугам барих" ажилд 373.2 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хэсэгчлэн нийлүүлэх гэрээ байгуулсан байна.

Гэтэл тухайн компаниуд нь тоног төхөөрөмжөө угсарч, ашиглалтад хүлээлгэн өгөөгүй бөгөөд тухайн үеийн хариуцсан ажилтан нь хөрөнгө хүлээн авах акт үйлдэж, хүлээн аваагүй аж. Үүнээс үүдэж, дээрх тоног төхөөрөмжийг өнөөг хүртэл ашиглах боломжгүй байгаа юм байна. Тиймээс Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд болон ОХУ-д бүртгэлтэй 7 хуулийн этгээдийг ОХУ-ын хууль хяналтын байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээр Москва дахь худалдааны төлөөлөгчийн газарт хүргүүлээд байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна.