Францад байхдаа танхайрч, бусдын биед халдсан гэх үндэслэлээр тус улсад цагдан хоригдож байсан Г.Ган-Очир суллагджээ

Францад байхдаа танхайрч, бусдын биед халдсан гэх үндэслэлээр тус улсад цагдан хоригдож байсан Г.Ган-Очир суллагджээ

Монгол Улсын иргэн Г.Ган-Очир нь Франц улсад байхдаа танхайрч, бусдын биед халдсан хэмээн тус улсын шүүхээс өнгөрсөн оны нэгдүгээр сард 1,6 жилийн хорих ялыг оноосон талаар бид мэдээлж байсан билээ.

Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 28 /2022.12.28/-ны өдөр тус улсад оршин суудаг монголчууд шинэ жилийн баяр тэмдэглэсэн байдаг. Энэ үеэр иргэн Г.Ган-Очир архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, улмаар согтож, нэгэн эмэгтэйн биед халдаж танхайрсан байна. Тиймээс тус улсын цагдаагийн алба хаагчид Г.Ган-Очирыг баривчилж, шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон байдаг юм. 

Тэгвэл түүний цагдан хоригдох хугацаа дуусаж, өчигдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр шоронгоос суллагдсан байна. Тэрбээр суллагдсан даруйдаа "Монгол Улсын төрийн тэргүүнүүд Франц улсад худал мэдээлэл өгч иргэн намайг франц улсын шоронд хоёр жил ял эдлүүлж хориулсан" гэх утгатай зүйлийг хэлж, өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө гомдол гаргана болно гэдгээ мэдэгдлээ.