УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Жавхлан нар Төрийн ордны их танхимд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ намынхаа анхдугаар хуралдааныг хийх гэж байгаа талаараа мэдээлэл өгөв. Тэд намынхаа анхдугаар хуралдааныг хийхийн өмнө 21 аймгаар тойрч, иргэдтэй уулзалт хийсэн байна.
Ингээд тус нам анхдугаар хуралдаанаа хийж намынхаа дүрэм болон намын удирдлагаа сонгох юм байна. Тус намыг УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын нэг нь удирдаж, нэг нь Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хийхээр болсон гэсэн яриа байна.