Увс аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд:
- Архи согтууруулах ундааг 15 цагаас хойш худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох
- Баар, караокены үйл ажиллаагааг зогсоох, ресторан, гуанз, зоогийн газрууд 20:00 цаг хүртэл ажиллах
- Сурагчдыг гадуур сэлгүүцэхгүй байх, олон нийтийн газраар хүүхэд дагуулж явахгүй байх, энэ асуудалд эцэг эхчүүд болон цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллах
- Захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа төлбөрт тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг зогсоох, хариуцлага тооцох
- Цагаан сар тэмдэглэхгүй байх, аймаг, сум дамжин золголт хийхгүй байх
- Гандан, хийдүүд ном хурж олон нийтийг цуглуулахыг хориглох
- Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах, шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх
- Вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын талаарх албан ёсны, үнэн бодит мэдээ мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх
- Нийтийн тээврийн хэрэгсэл автобус, онгоцоор зорчигчдод бүртгэл судалгаа хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, халууныг үзэж хэмжих
- Хилийн хяналтыг сайжруулах, тандалт судалгааг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг чиглэлүүдийг өглөө.
Увс аймгийн ЗДТГ