Н.Мөнхзул: Цагдаагийн алба хаагч арабуудаас хахууль авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй

Н.Мөнхзул: Цагдаагийн алба хаагч арабуудаас хахууль авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй

Араб иргэд Өвөрхангай аймагт шонхор шувуу барьсан. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид хахууль өгөхийг завдсан гэх мэдээлэл цахим сүлжээнд гараад буй. Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул өнөөдөр /2024.08.18/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Цагдаагийн алба хаагч авлига авсан нь тогтоогдож байна уу гэдэг асуудлыг дотоод хяналт шалгалтаараа шалгахад, "Land cruiser-200" маркын автомашиныг зөөвөрлөхтэй холбоотой зардлыг тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос гаргуулахтай холбоотой явдал болсон юм билээ. "Land criuser-200" автомашины жолооч гадаадын иргэн нь ачилтын үйлчилгээний төлбөр буюу мөнгө барьж явсан асуудал дээр цагдаагийн алба хаагчийг авлига авсан гэх байдлаар ташаа мэдээлэл нийтэд түгээсэн нь тогтоогдоод байна. Өөрөөр хэлбэл, дотоод хяналт шалгалтаар цагдаагийн алба хаагч авлига авсан байдал тогтоогдоогүй гэдгийг албан ёсоор хэлье" гэв.