ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе П.В.Петрунин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай улсад зам тээврийн осол гаргаж, гудамжинд бие засах зэргээр зохисгүй үйлдэл гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор ОХУ-ын Элчин сайдын яамнаас дээрх зам тээврийн ослыг "Улаанбаатар хотын замын эрчимтэй хөдөлгөөний улмаас харамсалтай нь багагүй тохиолддог энгийн нэг осол байсан" хэмээн тайлбарлаж, ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе П.В.Петруниныг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг нотлох боломжгүй гэх агуулгатай тайлбарыг гаргажээ.
Тэгвэл эл хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэхийг тодруулахад "Энэ асуудал бүртгэлд орж шалгагдаж байгаа" гэдгийг тодотголоо.