СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэрүүцэх гэж Хэрлэн гол руу ороод живсэн иргэнийг эрэн хайж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэрүүцэх гэж Хэрлэн гол руу ороод живсэн иргэнийг эрэн хайж байна

Иргэдийн амралт зугаалга үргэлжилж буй энэ цаг үед хүмүүс усанд осолдох байдал гарсаар байна. 

Тодруулбал, Дорнод аймаг, Хэрлэн сумСтанцын саамынамралтгэдэг газар  “Хэрлэнголын усанд 1 хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэрүүцэх гэж ороод живсэн тухай дуудлага 08.13-ны өдөр ирсэн. Дуудлагын дагуу тусаймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн А /40 настай, эрэгтэй/-ийг 08.14-ний өдрийн 05:00 цагаас эхлэн  эрэн хайх ажиллагааг зохионбайгуулж байна. Мөн Хэнтий аймаг, Баян-Овоо сум Хэрлэнголын усанд 1 хүнживсэн тухай дуудлага мэдээллийг 08.13ны өдөр хүлээн авч тус аймгийн Онцгойбайдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Баян-Овоо сум дахь Цагдаагийн хэсгийн албахаагчид, орон нутгийн иргэд иргэн М /38 настай, эрэгтэй, /-ийг 08.14-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

С.СУВД-ЭРДЭНЭ