Дархан цаазат газарт хууль бусаар ан хийж байсныг илрүүлж Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

Дархан цаазат газарт хууль бусаар ан хийж байсныг илрүүлж Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

2024 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Өвөрзайсангийн аманд хэсэг иргэд тарвага агнасан хэргийг Байгаль хамгаалагч илрүүлж Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлээд байгаа аж. Тусгай хамгаалалттай газар нутагт ан хийх хориотой бөгөөд ан хийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.5-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай юм.