ШУУРХАЙ: "X Богд хоёр ихэр нас эцэслэжээ" гэсэн худал мэдээллийг цацсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: "X Богд хоёр ихэр нас эцэслэжээ" гэсэн худал мэдээллийг цацсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

"X Богд 2 ихэр нас эцэслэжээ" гэсэн худал мэдээллийг нийгмийн сүлжээнд тараасан асуудлыг шалгуулна Гандантэгчэнлин хийдээс мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл тус асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Дээрх мэдээлэл нь Mn Studio Department Store, Монгол ардын нам гэх нэртэй CNN  гэх лого бүхий хаягнаас цацагдсан байдаг юм. 

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл. /Худал мэдээлэл тараах/ 1-д "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.