Үл таних эмэгтэйтэй дэн буудалд орж, их хэмжээний мөнгөө алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, иргэн Л нь энэ оны нэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Улаанбаатар зочид буудлын ойролцоо явж байхдаа танилцсан үл таних эмэгтэйтэйгээ архи согтууруулах ундааны зүйл ууж, улмаар дэн буудалд орсон байна. Гэсэн ч тухайн эмэгтэй нь хохирогчийн гар утасны гэрэнд байсан банкны картыг нь нууцаар авч яваад, ойролцоо байрлах АТМ-аас картанд байсан бүх мөнгийг нь буюу 2.6 сая төгрөгийг нь хулгайлж авчээ. Тус хэргийг хуулийн байгууллагаас илрүүлэн шүүхээс шүүгдэгч О-д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна.