Өнөөдөр Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын зургадугаар бага хурал Новотел зочид буудалд болж байна. Өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн олон улсын хуралд ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон, Канад, Швед зэрэг 15 улсын Засгийн газрын төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, мөн НҮБ, Европын холбоо, Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож, гадаадын 20 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллага хурлын үйл ажиллагааг сурвалжилж байна.
Хуралд оролцож буй 200 гаруй төлөөлөгч Зүүн хойд Азийн аюулгүй байдлын боломж, сорилтууд, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцох юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, Монгол Улс дахь нар, салхины эрчим хүчний арвин их нөөцийг ашиглах асуудал энэ удаагийн хурлын гол сэдэв байх юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ