СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд живсэн 29 настай эмэгтэйн цогцсыг модонд гацсан байхад нь олжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд живсэн 29 настай эмэгтэйн цогцсыг модонд гацсан байхад нь олжээ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Маршлын гүүрний баруун талд “Туул” голд 1 хүн живж байна, урсаад явж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 07-ны өдрийн 11:58 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 12:23 цагт очиж иргэн Б/29 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж Маршлын гүүрнээс баруун зүгт 1 км зайд модонд гацсан байдалтай байсныг 15:50 цагт олж, цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Иймд иргэд та бүхнийг болзошгүй аюулд сэрэмжтэй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.