Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Т.Ганзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд цагдаагийн хурандаа Н.Мөнхзулыг томилсон байна. Тэрбээр өнөөдөр /2024.08.07/ ажлаа хүлээж авчээ.
Н.Мөнхзул нь хууль сахиулах байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх ажилд 22 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд хууль зүйн доктор, дэд профессор цолтой нэгэн аж. Тэрбээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, хүний эрхийг дээдлэх, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцан ажиллах юм байна.