СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хэрлэн” голын усанд сэлэх гэж ороод живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хэрлэн” голын усанд сэлэх гэж ороод живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна

Дорнод аймаг, Хэрлэн сум. 1 дүгээр багийн “Хишигтэн” хотхон гэдэг газар “Хэрлэн” голын усанд 1 хүн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн О /25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.05-ны өдрийн 05:00 цагаас осолдсон газраас Баянтүмэн сумын Жаргалант багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл 70 км зайд 3 удаагийн давтамжтай голын  усаар завиар урсаж зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 08.06-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.