Өсвөр насны охидыг цахим сүлжээгээр садар самуунд уруу татаж байсан этгээд 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт мөн яллагдагчаар татагджээ

Өсвөр насны охидыг цахим сүлжээгээр садар самуунд уруу татаж байсан этгээд 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт мөн яллагдагчаар татагджээ

Өсвөр насны охидыг хуурч мэхлэн цахим сүлжээгээр садар самуунд уруу татаж, бэлгийн харилцаанд орохыг санал болгож байсан этгээд13 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт яллагдагчаар татагджээ. 

Тодруулбал, нэр бүхий иргэн 2023 оны 12 дугаар сард насанд хүрээгүй буюу 14 настай А.А-гийн фейсбүүк цахим хаяг руу зурвас бичиж харилцаж, улмаар өөрийн бэлэг эрхтний зургийг үзүүлж, нүцгэн зураг бичлэгээ явуулахыг шаардсан, бэлгийн харьцаанд орохыг санал болгож, хүүхдэд садар самууныг сурталчилж, уруу татсан гэх хэрэгт иргэн С.Д-г энэ оны долдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "GS-25" сүлжээ дэлгүүрийн гадна тээврийн хэрэгсэл дотор насанд хүрээгүй буюу 13 настай Ө.М-г биеэ хамгаалах чадваргүй болон уг үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан бэлгийн харьцаанд орж, бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт иргэн С.Д-г энэ оны 07 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, энэ оны 07 сарын 29-ний өдөр хэргийг нэтгэх саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.