ВИДЕО: “Playtime 2024”-ын тайзнаас бууж, бусдыг зодсон "Growl of Clown" хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатарыг 100 мянгаар торгоод хэргийг хаажээ

ВИДЕО: “Playtime 2024”-ын тайзнаас бууж, бусдыг зодсон "Growl of Clown" хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатарыг 100 мянгаар торгоод хэргийг хаажээ

Жил бүр зохион байгуулагддаг "Playtime 2024" наадмын үеэр "Growl of Clown" хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатар тайзнаас бууж бусдыг зодож танхайрсан хэрэг гарсан нь олны дургүйцлийг төрүүлж, уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан юм. 

ВИДЕО:

Тэгвэл дуучин Б.Хүрэлбаатарын бусдын биед халдсан асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж, түүнд зөрчлийн хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100 мянган төгрөгрөөр торгож, зөрчлийн хэргийг хаажээ. 

Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл /Хүний биед халдах/-ийн 1-д "Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байна. Эргэн сануулахад, "Growl of Clown" хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатарын "Playtime 2024" наадмын тайзнаас бууж үзэгчийг гараараа цохиж, удалгүй тайзанд дээр гарч "бүгдээрээ хойшоо нэг алхчих. Хөөрөөд байгаарай ... " хэмээн бусдыг харааж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан байдаг.