Байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт зэвсэг тээвэрлэж явсан этгээдэд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт зэвсэг тээвэрлэж явсан этгээдэд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт зэвсгийг хууль бусаар тээвэрлэж явсан этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийг мөрдөн шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. 

Хэргийг эргэн сануулахад, иргэн Д нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн тойрогт байрлах Петоровис шатахуун түгээх станц дээр энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ... улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгсэлдээ их хэмжээний буюу 700 ширхэг байлдааны сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэж явсныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байдаг.