Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг Булган аймгийн Бугат сумаас олж тогтоожээ

Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг Булган аймгийн Бугат сумаас олж тогтоожээ

Өчигдөр /2024.08.02/ цагдаагийн байгууллагад “Эрдэнэт хотоос Булган аймаг руу гардаг зам дээр машинд мөргүүлсэн бололтой хүн байна” гэх дуудлага ирсэн байна. 

Тус дуудлага, мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад А1002 дугаартай улсын чанартай авто зам дагуу 45-50 орчим насны эрэгтэй хүн доошоо харан нас барсан байсан аж.  Урьдчилсан байдлаар 54 настай, эрэгтэй “Г” нь автомашинд мөргүүлж, амь хохирсон байж болзошгүй үйлдэл тогтоогдсон. Ийнхүү цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Д” нь Prius-20 маркийн автомашинаар мөргөж, уг гэмт хэргийг үйлдэн хэргийн газраас зугтаасан болохыг шуурхай илрүүлж, өнөөдөр /2024.08.04/ сэжигтэй этгээдийг Булган аймгийн Бугат сумаас олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.



Сэтгэгдэл

Нийт: 3 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Зочин   [172.69.252.153]   6 months ago
Цагдаа сайн ажиллажээ амжилт
Хариулах

Зочин   [172.69.45.140]   6 months ago
Xuduunii xaltqrvlalruud
Хариулах

Зочин   [162.158.178.181]   6 months ago
бичиж байгааг чинь харвал чи хотын хогийн санаат халтар лалар бололтой, нэр нүүрээ нуучхаар яаж ч болно гэж боддог