ЦЕГ: Э.Санчирдамбыг саатуулаагүй бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдээ хууль, дүрэм мөрдөх зөвлөмж өгсөн

ЦЕГ: Э.Санчирдамбыг саатуулаагүй бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдээ хууль, дүрэм мөрдөх зөвлөмж өгсөн

Ютүүбэр Э.Санчир гэх иргэнийг Цагдаагийн байгууллагаас саатуулсан байж магадгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас тодруулга мэдээлэл гаргажээ. ЦЕГ-аас “Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын иргэн Э.Санчирдамбыг баривчилж, саатуулаагүй бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэхдээ бүх нийтээр дагаж мөрдөх хууль, дүрэм, журмыг сахих чиглэлээр энэ оны 07 дугаар сарын 29-ний өдөр зөвлөмж өгч, хамтран ажилласан болно” гэж мэдэгдлээ.