О.Алтангэрэл: Амь хохирогчийг ухаангүй байхад нь гав зүүж эмнэлгийн тусламж үзүүлсэнд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа /ВИДЕО/

О.Алтангэрэл: Амь хохирогчийг ухаангүй байхад нь гав зүүж эмнэлгийн тусламж үзүүлсэнд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа /ВИДЕО/

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай иргэн нас барсан хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, 11 асуудал хэлэлцэж холбогдох албаныхнаас мэдээлэл сонсож байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Алтангэрэл танилцуулга хийсэн.

Тэрбээр, "461 дүгээр ангид цагдан хоригдож байсан 21 настай иргэн нас барсан. Хэрэг гарсан даруйд холбогдох байгууллагаас мэдээлэл авч танилцсан. Хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзсан. Ар гэрийнхэн нь зүгээс гурван зүйл дээр гомдолтой байгаагаа хэлсэн. Нэгдүгээрт, хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Хоёрдугаарт, эмнэлгийн тусламж үйлчилгээг цагт нь үзүүлээгүй, ухаангүй эмчилгээ авч байхад нь гав хэрэглэж хүний эрхийг ноцтой зөрчсөн, гуравт, цагдаагийн албан хаагчдыг эрүүдэн шүүсэн гэсэн гомдол гаргасан байхад энэ асуудал нь шийдэгдэлгүйгээр хоригдож байхдаа нас барсан асуудалд гомдолтой байгаагаа илэрхийлсэн.

Цагдаагийн байгууллага дахин мэдээлэл хийхдээ хувийн эмзэг мэдээллийг задруулахгүй байх чиглэл өгсөн. Дүрэм, журамд тусгуулахаар ажиллаж байна. ШШГЕГ-аас ажиллагаагаа хуулийн дагуу явуулсан гэсэн тайлбарыг удаа дараа өгсөн. Гэхдээ манай хорих байрнуудын эмч, эмнэлгийн албан хаагчийн мэдлэг, тоног төхөөрөмж муу байна" гэлээ.

ВИДЕО: