Манай улсад ирэх ОХУ-ын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэж болно. Энэ нь Орос, Украины дайнтай холбоотой байхыг ч үгүйсгэхгүй. Магадгүй энэхүү олон тооны иргэдийн урсгалыг ОХУ-ын иргэд манай улсад хэрэг зөрчилд холбогдох болсон.
Тухайлбал, 2023 оны 12 дугаар сард ОХУ-ын иргэн Т гэгч нь Дархан-Уул аймагт байрлах нэр бүхий сүлжээ дэлгүүр болоод Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн кофе шопоор үйлчлүүлж байхдаа манай улсын иргэдтэй зүй бус харилцсан тул 10 хоног баривчлагдсан. Мөн 2022 оны 9 дүгээр сард ОХУ-ын иргэн Д гэгч манай улсын иргэн Г-ийн толгойн тус газарт /дагз/ алхаар цохиж, амь насыг нь бүрэлгэсэн хэрэг ч гарсан.
Тэгвэл Улаанбаатар хотын "Grand Villa хотхоны дэлгүүрээр үйлчлүүлсэн ОХУ-ын иргэн хутга гаргаж танхайрсан байж болзошгүй байна. Учир нь энэ талаар иргэд олон нийтийн сүлжээнд, "Grand Villa хотхонд гэнэ. Энэ орос архи аваад ёс төдий багахан мөнгө өгөөд худалдагч охин шаардлага тавихад нь хутга гаргаж үзүүлж айлгаж байна. Хууль үйлчлэхгүй гээд эд нар бүр даварч дууслаа шүү" гэх дүрс бичлэг бүхий мэдээллийг нийтлэгджээ. Нэгэн дэлгүүрийн камерт бичлэгт бичлэгт, "хар хувцастай эрэгтэй хүн дэлгүүр орж ирэх ба лангуу дээрээс нэг зүйлийг авч, удалгүй дэлгүүрийн худалдагчид хутга харуулах нь гарах" ажээ. Харин энэхүү хэрэг явдлыг талаар одоогоор Цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээллийг хийгээгүй байна.
Grand Villa хотхонд гэнэ
— шагай (@shagai_r9) July 29, 2024
Энэ орос архи аваад ёс төдий багахан мөнгө өгөөд худалдагч охин шаардлага тавихад нь хутга гаргаж үзүүлж айлгаж байна
хууль үйлчлэхгүй гэд эд нар бүр даварч дууслаа шүү pic.twitter.com/w3Oj2JQpTc