СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Харгалзах хүнгүй гэртээ үлдсэн бага насны хүүхдүүд автомашин хөдөлгөж, нэгнийгээ мөргөжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Харгалзах хүнгүй гэртээ үлдсэн бага насны хүүхдүүд автомашин хөдөлгөж, нэгнийгээ мөргөжээ

Баянхонгор аймгийн Өлзийт суманд долдугаар сарын 2-нд автомашин өнхөрч хүүхэд дайруулсан гэх мэдээлэл цагдаагийн газарт бүртгэгджээ.  

Улмаар дуудлагын дагуу Баянхонгор аймгийн цагдаагийн газраас шалгалт явуулахад тус сумын иргэн Б-ийн “Avante” маркийн автомашиныг таван настай хүүхэд хурдны хайрцаг буюу арааг салгах үед машин өнхөрч есөн настай хүүхэд дайруулж гэмтсэн байна. Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахад бага насны гурван хүүхэд харгалзах хүнгүй гэртээ үлдсэн үед тухайн хэрэг болжээ. Иймд цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.