ХХЕГ: Увс нуур хилийн цаана ороогүй

ХХЕГ: Увс нуур хилийн цаана ороогүй

Цахим орчинд гарсан "Увс нуур хэзээнээс хилийн цаана оров?" гэсэн ташаа мэдээлэлд Хил хамгаалах ерөнхий газар албан ёсны хариу тайлбар гаргажээ. Монгол Улс, ОХУ-тай 3543 км хэсгээр хиллэдэг.

Үүний 680 км нь усан хил. 1958 болон 1976 онд БНМАУ, ЗСБНХУ хоорондоо хилийн гэрээ байгуулснаар манай улс хойд хилээ баталгаажуулсан байна. 1958 онд байгуулсан гэрээнд Увс нуур орчмын хилийн шугамыг “Оргих голын адаг руу шулуун шугамаар зүүн өмнө зүгт чиглэн, Увс нуур дээгүүр явж, уг голын адагт хүрнэ” гэж тэмдэглэжээ. Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хилийг 1987-1996 онд хамтран шалгасан байна. Тэр үед үйлдсэн хилийн тэмдгийн протоколд Увс нуур хойд хэсгээр 9.36 км усаар ОХУ-тай хиллэж байгааг шалгаж тогтоосон аж. Увс нуурын усны түвшин нэмэгдэж, багасахтай холбоотойгоор ОХУ-ын талд хамаарах усан хэсэг өөрчлөгдөх тохиолдол гардаг ч олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон улсын хилийн шугамын явалт өөрчлөгдөх ямар ч боломжгүй юм байна.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө