Хорих 461 дүгээр ангиас III эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан 0-ийн ангийнхан Сүхбаатарын талбай, ХЗДХЯ-ны гадна зул өргөж, цуглаан зохион байгуулжээ

Хорих 461 дүгээр ангиас III эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан 0-ийн ангийнхан Сүхбаатарын талбай, ХЗДХЯ-ны гадна зул өргөж, цуглаан зохион байгуулжээ

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдах үедээ эрүүл мэнд нь муудаж, Улсын III эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан иргэн 21 настай О-ийн ангийнхан өчигдөр /2024.07.26/ орой Сүхбаатарын талбай болоод Хууль зүй дотоод хэргийн яамны гадаа эмгэнэл илэрхийлж, цуглаан зохион байгуулсан байна. 

Энэ үеэр амь хохирогч О-ийн өмгөөлөгч н.Анхбаяр, "Өнөөдөр ЦЕГ-аас хэвлэлийн хурал хийхдээ амь хохирогчийн хувийн мэдээллийг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөлгүй мэдээлсэн нь хууль зөрчсөн үйлдэл. Албан ёсоор шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа талийгаачийн гэр бүлийнхний зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр төлөвлөсөн" гэж мэдэгдсэн байна. 

Харин өчигдөр Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл үүсээд буй хэрэг явдалтай холбогдуулж өчигдөр /2024.07.25/ орой талийгаачийн ар гэрийнхэнтэй нь уулзаж, "Цагдаагийн байгууллага цаашид мэдээлэл хийхдээ аливаа төрлийн хохирогч, тэр дундаа амь хохирогчийн хувийн, эмзэг мэдээллийг задруулахгүй байж, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байхад анхаарч, мэдээлэл хийх журам боловсруулж хэрэгжүүлэн ажиллана" гэж мэдэгдсэн байна.