ТОДРУУЛГА: Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн квадроцикл уналгатай ОХУ-ын дөрвөн иргэнийг хилчид илрүүлэн саатуулсан

ТОДРУУЛГА: Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн квадроцикл уналгатай ОХУ-ын дөрвөн иргэнийг хилчид илрүүлэн саатуулсан

Улаан тайгын УТХГ-ын байгаль хамгаалагчид 1 орос, 3 буриад, 2 монгол иргэн "хаш чулуу" олборлох зорилгоор хилийн дэглэмийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрснийг тайгад илрүүлэн барьсан талаар бид өмнө нь Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхээс тодруулан хүргэж байсан. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Харин дээрх хэргийн талаа Хил хамгаалах байгууллагаас тодруулахад, "Хөвсгөл аймаг дахь Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Цагааннуурын салбарын хариуцсан хэсгээр хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн 4 квадроцикл уналгатай 6 иргэнийг харуулчин, ахлах ахлагч Ц.Ням-Очир ахлагчтай, дэд ахлагч Б.Түвшинбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа 2024 оны долдугаар сарын 22-ны өдрийн 09.20 цагт улсын хилээс 67 километрт явж байсныг саатуулсан. 

Тухайн зөрчил гаргасан иргэдэд хойшлуулашгүй ажиллагаа явуулан шалгахад Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн М.Ганзориг, Дархан-Уул аймгийн иргэн Ё.Батбаяр, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын иргэн Мандалуев Хэмэгтэ Валерьевич, Мандалуев Виктор Валерьевич, Дармахиб Владимир Владимирович, Ткачев Максим Анатольевич нар байсан ба ОХУ-ын 4 иргэн нь 2024 оны 07 дугаар сард Алтанбулаг боомтоор Монгол Улс руу хил нэвтэрсэн болохыг тогтоосон. Түүнчлэн дээрх иргэд нь хилийн бүсэд хаш чулуу олборлох зорилготой явсан байж болзошгүй тул Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн" гэлээ.