ВИДЕО: "Гачуурт"-ын Л.Чинбатын туслахын хурууг хугалсан гэх зохиомол хэрэг над дээр үүсэж байсан гэж иргэн Б.Ганзориг мэдэгджээ

ВИДЕО: "Гачуурт"-ын Л.Чинбатын туслахын хурууг хугалсан гэх зохиомол хэрэг над дээр үүсэж байсан гэж иргэн Б.Ганзориг мэдэгджээ

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ”. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг өөрийн фейсбүүкийн “chinbat lhagva” нэртэй цахим хуудаст 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр оруулан цахим орчинд нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Тэгвэл тус явдлын үеэр гарсан зөрчил маргааныг шүүхээр шийдвэрлэж, иргэн Б.Ганзоригт шийтгэл оногдуулсан бололтой.

Учир нь энэ талаар Б.Ганзориг, "Өнгөрсөн оны долоодугаар сард болсон "Гачуурт" компанийн захирал хүн дайрч алахыг завдсан хэрэг жил гаруйн асуудал боллоо. "Гачуурт" компанийн захирал н.Чинбатын хүн дайрч алахыг завдсан хэрэг нь прокурор дээрээс алга болсон. н.Чинбат худал мэдээлэл тараасан гэдгээрээ хоёр сар бугуйн гав зүүсэн. Гэтэл 3 дугаар багийн засаг дарга н.Ганзориг гэдэг хүн н.Чинбатын туслахын хурууг хугалсан гэх зохиомол хэрэг над дээр үүсэж байсан.

Би тэр хэргийг хийгээгүй гэж шүүх хурал дээр гэрчүүдтэйгээ ороод хэлсэн боловч н.Чинбатын талын хүмүүс шүүх эмнэлгийн бичиг гаргаж ирээд хуруу хугалсан гэдгийг нотолсон. Хийгээгүй хэргийнхээ төлөө би ял үүрэх гээд нэлээдгүй хугацааг өнгөрөөж, өмгөөлөгчтэйгөө үзсэн боловч "Гачуурт"-ын талд энэ хэрэг шийдэгдэж эхэлж байна” гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн байна. Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс "Гачуурт" компанийн байр суурийг хүргэхээр ажиллаж байна.