Адуугаа хураахаар гэрээсээ гарч, сураггүй болоод найм хонож буй малчныг эрэн хайх ажлыг зогсоолоо

Адуугаа хураахаар гэрээсээ гарч, сураггүй болоод найм хонож буй малчныг эрэн хайх ажлыг зогсоолоо

Хөвсгөл аймаг, Жаргалант сум. Цэцүүх багийн "Төвийн хойд булан" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 177 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км, Галт сумын төвөөс баруун хойд зүгт 60 км/-т Тус сумын харьяат малчин М нь 07.16-ны өдрийн 15:00 цагт мотоциклоор адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ар гэрийхэнтэй хамтран  малчин М /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.23-ны өдрийн 10:25 цагаас Жаргалант сумын төвөөс баруун хойд зүгт Цэцүүх багийн  “Өлд хавчиг” “Их хавчиг” “Жаргалант” “Уст” “Нарийн шарга” “Салаат” гэдэг газар хүртэл 35 км-т, “Уст мухар”, “Өлд хавчиг” гэдэг газар хүртэл 12 км-т автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 20:40 цагт түр зогсоожээ.