ВИДЕО: "Төрийн нууц" гэх мэдээллийг сэтгүүлчид дамжуулсан гэх Б.Бат-Эрдэнэ "Би огт мэдэхгүй" гэж мэдэгджээ

ВИДЕО: "Төрийн нууц" гэх мэдээллийг сэтгүүлчид дамжуулсан гэх Б.Бат-Эрдэнэ "Би огт мэдэхгүй" гэж мэдэгджээ

Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэр бүлийнхэн өнөөдөр /2024.07.23/ мэдээлэл хийх үеэрээ түүний дүү, "Улсын нууц гэх мэдээллийг Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ өгсөн. Яагаад төрийн нууцыг хадгалж байх ёстой хүн нь төрийн нууцаа сэтгүүлчид дамжуулаад яагаад өөрөө ялаас цэвэр мултраад, яагаад манай эгч ялтан болоод байж байгаа юм бэ" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн facebook хуудастаа мэдэгдэл гаргасан байна. Тэрээр, "Төрийн нууц задруулсан гээд яваад эхэлж. Тийм юм байхгүй! Тийм боломж ч байхгүй! Тухайн хадгалсан гэх нууцын баримт юу болох ямар баримт болох талаар би огт мэдэхгүй ба мэдэх ч боломжгүй. Учир нь төрийн нууц нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасны дагуу тусгай нөхцөлд танилцдаг, мөн хуулийн 28 дугаар зүйлд зааснаар нууцыг хариуцан хамгаалах тусгайлсан ажилтантай бөгөөд миний бие ийнхүү хуулиар хамгаалагдсан баримт, материалыг өөрөө аваад явах боломжгүй юм.

Мөн төрийн нууцад хамаарах материалыг авсан бол заавал баталгаажуулж тэмдэглэгддэг бөгөөд авсан хүн нь маш тодорхой байдаг. Гэтэл ямар ч баримт, нотолгоогүй зүйлээр нэр хамаатуулж байгаа тухай өмнө нь мэдэгдэж байсан. Энэ удаад ч мөн албан ёсоор мэдэгдэе" гэжээ. 

ВИДЕО: