Улаанбаатар хотод долоодугаар сарын 20-ны өдрийн 22:00 цагаас эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас ус тогтсон 20 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүний дагуу 28 байршилд нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 220 ажилтан, алба хаагч ажиллаж, 14,403 тонн ус соруулж, мөн болзошгүй эрсдлээс 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж ажилласан гэж мэдээллээ.
